Товч танилцуулга
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Гэрэл зурагчин Л.Ганзориг
1970 онд Ховд хотод төрсөн. Бага наснаасаа гэрэл зураг сонирхон оролдож, 1990 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн. 1991 онд анхны чөлөөт хэвлэлүүдийн нэг болох “Монголын дуу хоолой” сонинг үүсгэн байгуулалцсан. Мөн тухайн үеийн сонин хэвлэлийн газруудтай гэрэл зургаар хамтран ажиллаж байв.
1996 онд мэргэжил нэгт хоёр андын хамт Монголын анхны гэрэл зургийн бие даасан “GAMMA” агентлагийг үүсгэн байгуулсан. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо (МГЗНХ)-ны анхны ТУЗ-ийн дарга. 2023 онд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртсэн.