Ярилцлагууд
2025-01-24
Баримтат гэрэл зураг надад юу өгсөн бэ?
Гэрэл зурагчин болох замд хөтөлсөн эхний алхамыг аав минь /П.Лхамсүрэн/ тавьсан. Бага байхдаа аавынхаа зураг дарах, зургаа угааж буулгах үед нь үргэлж хамтдаа байна. Балчирхан надад тэр үеийн зураг буулгах явц ид шид гэмээр, сонин гайхам мэдрэмж төрүүлдэг байв. Буулгасан дүрс аажимдаа тодорч ирэхийг харах их дуртай байж билээ.

Тиймдээ ч 1990 онд хугацаат цэргийн албанаас халагдаж ирсэн би багын найзынхаа тавьсан саналыг зөвшөөрсөн хэрэг. Учир нь манай найз Р.Даваажав тэр үед хэдийн зурагчин болчихсон үйл явдлын голд завгүй ажилладаг хүн болсон байсан юм. Цэрэг хувцсаа ч тайлаагүй надад зурагчин болох санал ирэхэд дуртай нь аргагүй зөвшөөрч, маргааш нь шууд камер үүрээд үйл явдал дунд хамт гүйж эхэлсэн. Тухайн үе бол Ардчилсан хувьсгал өрнөж байсан, нийгмийн асар их өөрчлөлтийн үе. Аз гэх үү, хувь тавилан гэх үү надад нийгэм солигдох үеийн гэрч болох хувь тохиож, түүгээр ч барам гэрэл зургаар баримтжуулж явснаа эргээд харахад маш сонирхолтой, зөв замаар явжээ гэж боддог. Ингэж миний баримтат гэрэл зурагтай холбогдсон түүх эхэлсэн юм.
Анх гэрэл зурагчин болохдоо өдөр болсон жагсаал цуглааны зургаа орой нь угааж боловсруулан, дараа нь сонинд хүргэж, өглөө орон нутгийн уншигчдад илгээдэг байлаа. Тухайн үе, одоо шиг хөгжил байсангүй. Хүмүүс мэдээллийн “өлсгөлөн”-д нэрвэгдсэн цаг тул ийм ажил хийх болсон хэрэг. Тэр үед би ЗХУ-д үйлдвэрлэсэн КИЕВ гэдэг өргөн хальсны, Зүүн Германд үйлдвэрлэсэн Praktica гэдэг нарийн хальсны 50mm f1,8 дурантай камер анх ашиглаж байсан.
Харин одоо бол дроноор хүртэл зураг авчихдаг шаггүй нэгэн болсон байна. Үүнийхээ ч хүчинд “Улаанбаатар 1993-2024” номынхоо нээлтийг тун саяхан хийлээ. Энэ ном 10, 20, 30 жилийн өмнөх Улаанбаатарын дүр төрхийг өнөөгийнхтэй харьцуулан, нэг ижил цэгээс авсан гэрэл зургуудыг багтаасан бүтээл. Өнгөрсөн он жилүүдийн баримтат зургууддаа тулгуурлан чанартай ном гаргах нь миний амьдралын зорилго байсан тул тэр зорилгоо биелүүлсэндээ туйлын их баяртай байгаа шүү.
Нийтэлсэн:

эх сурвалж: цааш унших…
2022-09-09
Японы гэрэл зурагчин малчин айлын гэрэл зургийг тасралтгүй 21 жил буулгажээ
Японы гэрэл зурагчин Мацумото Ёшико 1995 оны долдугаар сард Монголд анх удаа аяллаар иржээ. Тэрбээр 2001 онд Монголын гэрэл зурагчин Л.Ганзориг болон Японы гэрэл зурагчин Ясүнори Асакура нарын хамт нүүдэлчдийн зургийг авахаар Ховд аймгийг зорьсон байна. Ийнхүү тэдний зочилж очсон малчин залуу хос Б.Чимэдрэгзэнгийн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, ахуй соёлд татагдаж, тасралтгүй 21 жил энэ гэр бүлийн зургийг авчээ
эх сурвалж: цааш унших…
2021-01-28
ДУРСАМЖ гэрэл зураг 02. Л.Ганзориг
Гамма агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзоригийн 55 насны ойд зориулан Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас таван цуврал видео хийж байгаа билээ. Та бүхэн хоёр дугаар хэсгийг хүлээн авч үзнэ үү. Энэ удаа Гамма агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг Л.Ганзориг ах маань Батзориг ахын 1998 оны “Хүмүүс” гэрэл зургийн үзэсгэлэнгийн цор ганц бүтээлийг дэлгэн та бүхэнд дурсамжаа хуваалцана.
Түүхийг эргэн харвал Увс аймгийн малчин суманд 2001 оны 01 сарын 14 нд ажил үүргээ биелүүлж яваад МИ-8 нисдэг тэрэгний ослоор алтан амиа алдсан юм. Тэр өөрөө байхгүй ч түүний бүтээл гэрэл зургийн төлөөх сэтгэл зүрх одоо ч бидний дунд байсаар л байна.
Бид үлдээх юмтай улс Гэрэл зураг биднийг мөнхөлнө
Ц.Батзориг /1966-2001/
2020-01-04
Баримтат гэрэл зургийн тухай…
эх сурвалж: цааш унших…