
2010 онд Монголын байгалийн үзэсгэлэнт газаруудын нэг Хөвсгөл аймгийн Дархадын цэнхэр хотгор алтны эрэлчид “нинжа” нарын хөлд дарагдав. “Нинжа” нар Цагаан нуур сумын нутаг тайгын гүнд Ногоон гол хэмээх газарт олноор ирэн алт ухаж байв. Энэ үед нутгийн хүмүүсийн яриагаар ойролцоогоор 5000 гаруй хүн ирсэн байв. Уг нь тайгын цаатан иргэд, анчидаас өөр хүний мөр хүрээгүй онгон дагшин газар байжээ. Ногоон гол нь Тэнгисийн голд цутгаж Тэнгисийн гол алдарт Енисей мөрний эх болон урсдаг. Цагаан нуур сумаас Хармайн эх, Хүнхэр тайга, Ар голын эх, Мэнгэ булаг, Жологын гол зэрэг цаатан иргэдийн зусаж, намарждаг битүү тайга, өндөр сарьдаг уулуудыг даван хүмүүс голдуу явганаар ачаагаа үүрэн 70 гаруй км явж Ногоон голын алтны газар очдог ба тэнд машин техник хүрэх ямарч боломжгүй.